Дархан-Уул аймгийн аялал жуучлалын сайтад тавтай морилно уу. .

  • SLIDE-1-TITLE-HERE

    Replace these every slide sentences with your featured post descriptions.Go to Blogger edit html and find these sentences.Now replace these with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha - Premiumbloggertemplates.com [...]

  • SLIDE-2-TITLE-HERE

    Replace these every slide sentences with your featured post descriptions.Go to Blogger edit html and find these sentences.Now replace these with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha - Premiumbloggertemplates.com [...]

  • SLIDE-3-TITLE-HERE

    Replace these every slide sentences with your featured post descriptions.Go to Blogger edit html and find these sentences.Now replace these with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha - Premiumbloggertemplates.com [...]

  • #

    #

Полиглот турс таныг урьж байна.

Posted by dolgoondoke On 1:54 PM 4 comments

 
Дархан хотын анхны аялалын компани Полиглот турс мэндчилж байна. Бид 2003 оноос гадаад хэлний сургалтаар үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд 2008 оноос аялал жуулчлалын чиглэлээр ажиллаж байна.

Хог хаягдлын эко шийдэл

Posted by dolgoondoke On 8:25 PM No comments

 
Байгаль орчин, эх дэлхийгээ хайрлая...

"HORECA MONGOLIA 2012"

Posted by dolgoondoke On 8:18 PM No comments


Аялал жуулчлалын орлого их наяд давлаа

Posted by dolgoondoke On 8:16 PM No comments

 
Дэлхийн эдийн засагт аялал жуулчлалаас  орж ирэх орлого анх удаа нэг их наядаас давлаа. Ингэхдээ Герман, АНУ, Хятад улсууд энэ салбараас хамгийн арвин “ургац хураажээ”. Манай хойд хөрш ч лидерүүдээс нэг их хоцорсонгүй. 

Г.Эрдэнэбат: Дарханы хөгжлийн гарц үйлдвэржилт

Posted by dolgoondoke On 8:14 PM No comments

 
Дархан-Уул аймгийн Засаг дарга Г.Эрдэнэбат хотынхоо ирээдүйг тун ч өөдрөгөөр төсөөлж байна. 50 жилийнхээ төрсөн өдөртэй золгож буй Дархан хотод нефть боловсруулах үйлдвэр шаваа тавих болсон. Найман жилийн турш хөөцөлдсөн үйлдвэр технологийн паркийн асуудал шуудрах шатандаа яваа учраас тэр Дарханы ирээдүйг үйлдвэржсэнээр төсөөлж байлаа.

Ойн нөхөрлөлүүдийн холбоо байгуулагджээ

Posted by dolgoondoke On 8:07 PM No comments

 
“Нутгийн иргэдэд түшиглэсэн байгаль орчныг хамгаалах менежментийг сайжруулсан” гэж Дархан-Уул аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга С.Ганзориг  тайлагнасан  юм. Хонгор суманд 43, Орхон суманд дөрвөн ойн нөхөрлөл байгуулагджээ.

Байгаль орчны багц хуулийн төслийг хэлэлцэв

Posted by dolgoondoke On 8:01 PM No comments

 
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн барьсан Байгаль орчны тухай багц хуулийн төслийг хэлэлцэв. Уг багц төсөлд байгаль орчин тухайлбал, ус, агаар, ойн талаар авах зарим арга хэмжээг тусгасан байгаа бөгөөд найман хуулийн төсөл багтаж байгаа аж.

Байгаль орчны сайдыг томилов

Posted by dolgoondoke On 7:56 PM No comments

 
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 64.7 хувийн саналаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Д.Цогтбаатарыг томиллоо.

Дархан-Уул аймгийн БОАЖГ-ын танилцуулга

Posted by dolgoondoke On 7:30 PM No comments

Дархан-Уул аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар нь анх Дархан хотын ой, агнуурын анги болон агро цаг уурын шинжилгээний станц нэгдэж        1988 онд 40 гаруй хүнтэй Дархан хотын Байгаль орчныг хамгаалах газар, 1990 онд Байгаль орчны хяналтын газар, 1993 оноос байгаль орчны хяналтын улсын байцаагч 2-3 хүнтэй Дархан хотын АДХГЗахиргаанд ажиллаж байсан түүхтэй.

Амралтын газрын үйлчилгээний чанар, үйлчилгээ үндсэн шаарлага

Posted by dolgoondoke On 7:16 PM No comments

  1. Хэрэглэх хүрээ
Энэ стандарт нь амралын газрын үйлчилгээний чанарт тавих шаардлагыг тогтооно.
  1. Норматив ишлэл
Энэхүү сиандартад иш татауж хэрэглэсэн дараах баримт бичигт өөрчлөлт орсон тохиолдолд хамгийн сүүлчийн албан ёсны эх материалыг үндэслэл болгоно...

Тахилгат их Дархан уул

Posted by dolgoondoke On 2:29 PM No comments

Их Дархан уул нь Шарын гол сумын хойд талд дүнхийх д.т.д 1239 м өндөрт орших орон нутгийн тахилгат уул юм. Их Дархан уулын баруун доогуур Шарын гол урсана... Урьд цагт Дархан уул нь буга согоо,  хандгай элбэгтэй ой модоор хүрээлэгдсэн үзэсгэлэнт  сайхан уул байсан учир нутгийн ард иргэд тахин дархалжээ. Энэ уулын нэрээр аймгаа нэрлэсэн төдийгүй тус уулыг Дархан-Уул аймгийн тусгай хамгаалалтанд аваад байна.

“Их Бодь суврага” шүтээн

Posted by dolgoondoke On 2:28 PM No comments

Энэ шүтээндээ Дарханчуудынхаа урт удаан нас, амар амгалан, сайн сайхан бүхний төлөө эх болсон зургаан зүйл, хамаг амьтны аз жаргалын төлөө зориулж Дархан хайрханыхаа дэргэд “Шарын гол” ХК ивээн тэтгэж Буддист залуучуудын соёлын төв, Хараагийн... дарь эхийн хийдийн санаачлага, дэмжлэг оролцоотойгоор УБ хот дахь “Зэндмэнэ суврага” компани бүтээж,  2008 оны 9-р сарын 17-нд буюу намрын дунд сарын шинийн 17-ны Дашням, Балжиннямтай өлзийт сайн өлзийт лам нар аравнай өргөж, баяр ёслол үйлджээ.

Мэргэн даяанчийн хийдийн туурь

Posted by dolgoondoke On 2:23 PM No comments

Шарын голын мэргэн даяанчийн хийдийн туурь нь 1704 онд байгуулагдсан юм. Одоо энэ хийдийн туурь нь Шарын гол  сумын төвөөс 30 км зайд Хургадын, Шарын голын бэлчирт оршино. Тус хийдийн туурин дээр ажиглалт судалгаа хийж үзэхэд тус хийд нь... орой, араараа модтой уулын хоёр амын дундах дэнж дээр байрлаж 8-9 сүм дугантай байжээ.

Гамингийн долоон мод

Posted by dolgoondoke On 2:22 PM No comments

1921 оны 3-р сарын 18-нд Хиагтад Монгол Ардын журамт цэрэгт бут цохигдон гамин цэргүүд өмнө зүг нутаг буцах замдаа зарим нь осгож үхэж, Монгол иргэдийн дулаан хувцас, алт, мөнгө, бурхан шүтээн, морь малыг дээрэмдэн Шарын гол нутгаар дайрч нутгийн уугуул монгол иргэдийг долоон модонд дүүжилж хороосон гэж нутгийн зарим иргэд ярьдаг бол нөгөө хэсэг нь гамингаас 7 хүн тасран зугтаж... 

Буурал уул

Posted by dolgoondoke On 2:21 PM No comments

Хонгор сумын чанх хойш 3 км зайд д.т.д 1007 м өндөрт орших орон нутгийн тахилгат уул юм. Энэ уул нь шохойн чулууны их нөөц ордтой тул эрт дээр үеэс баруун талд нь... улаан тоосгон  шохой шатаах бааюу барьж шохой олборлож байжээ. Тахилгат уулын баруун талаар авто, төмөр зам өнгөрнө. Буурал уулыг хонгор сумын иргэд тахин шүтдэг юм.

Буурал уулын Монгол булшууд

Posted by dolgoondoke On 2:20 PM No comments

13-14-р зууны үеийн Монголын эзэнт гүрний нийт 27 булш Хонгор сумын төвөөс хойш орших орших Их Буурал уулын өвөрт бий. Булш хиргисүүр ухаж төнхөх явдлыг Монголчууд эрт дээр үеэс цээрлэн хориглож ирсэн уламжлалтай.

“Халиун” Мөөл уулын агуй

Posted by dolgoondoke On 2:19 PM No comments

Хүйтэний голын тахилгат өвч битүүр ой модтой д.т.д 1317 м өндөрт оршдог “Халиун” Мөөл ууланд нэгэн агуй бий. Энэ уулыг Хүйтэний голын уугуул иргэд эрт дээр үеэс тахин шүтэж ирсэн тул “Догшин хайрхан” хэмээж агуй руу нь очдоггүй... 2007 онд И.Цэрэннямын англи хэлээр гаргасан “МУ-ын аялал жуулчлалын газрын зураг”-т  Дархан-Уул аймгийн агуйнуудаас ганцхан энэ агуйг тэмдэглэжээ.

Лам дондовын рашаан

Posted by dolgoondoke On 2:18 PM No comments

Хонгор сумын Салхит багийн урд талд орших Эрхэт хайрхан уул, Хараа гол хоёрын дунд ходоод гэдэс  дотрын өвчин анагаах рашаан бий. Эрт дээр үеэс нутгийн хүмүүс зуны... дэлгэр цагт энэ рашаанаас уухаас гадна сүү сааль элбэгшсэн үед тогоо нэрэхдээ рашаанаас хийж чанар сайтай шимийн архи гарган авдаг байжээ.

Дүрс нарс

Posted by dolgoondoke On 2:17 PM No comments

Өөлд-Халхын дайны үед Өөлдийд шар баатар дайтаж явсаар Хушаатын нуруунд тулж иржээ. Нутгийн иргэд Өөлдийн цэргүүдээс эмээж Дондов  ламд хандахад тэрээр: - Би чадлынхаа хирээр нутгийнхаа ард иргэдэд туслая... 

Чингисийн морины уяа

Posted by dolgoondoke On 2:16 PM No comments

Хонгор сумын нутаг Мухарын голын адагт жижиг чулуут толгой бэлд орших Чингис хааны түүхтэй холбоо бүхий чулуу бий. Нутгийн уугуул иргэд ярихдаа... 
-“Монголын нууц товчоон”-д гардаг Хүйтэний тулалдаанд байлдахаар явж байхдаа их хаан энэ чулуунд морио уяж, жижиг толгой дээр сууж хооллон амарч байсан гэдэг.

Чингисийн тулга

Posted by dolgoondoke On 2:16 PM No comments

Мухарын гол өгсөж явахад хоорондоо ойрхон чандмалан  босгосон 0,8-1 м орчим өндөр тулгын  3 чулуу голын эргээс зайдуу намган дунд байдаг... Үүнийг нутгийн ардууд эрт дээр үеэс Чингисийн тулгын гурван чулуу хэмээн нэрлэж ирсэн. Энэ нутагт Мухарын голын ай сав дагуу тариа, ногоо  тариалан амьдарч байсан хятад иргэдийн олон тооны нүхэн гэр, байшингийн сууриуд, ногооны зоориуд нэлээд тааралдана.

Мухарын голын дуганы туурь

Posted by dolgoondoke On 2:15 PM No comments

Энэ дуганы туурь нь Мухарын голын Рашаантын хонхорт оршдог. 1930-аад оны үед ногоон малгайтны баривчилгаанаас айж дуганы лам нар тарж алга болжээ...  Дуганыг нурааж орой дээрх  алтан ганжирийг буулгах хүн олдохгүй байв. Гэтэл нутгийн Хайдав гэдэг нэлээд сагсуу залуу дуганы оройд авиран гарч алтан ганжирыг сүхээр цохиж нуруужээ. Тэрээр шөнөдөө орондоо нас барсан гэдэг. Энэ тухай нутгийн уугуул хөгшин хуучлан ярив.

Маанийн зургаан үсэгтэй хад

Posted by dolgoondoke On 2:15 PM No comments

Мухарын голын адагт Чингисийн морины уяаны эсрэг талд голын эргийн ойролцоо налуу хадан дээр Буддын шашны маанийн зургаан үсгийг хонхойлгон сийлсэн буй.

Маанийн зургаан үсэгтэй хад

Posted by dolgoondoke On 2:14 PM 1 comment

Мухарын голын адагт Чингисийн морины уяаны эсрэг талд голын эргийн ойролцоо налуу хадан дээр Буддын шашны маанийн зургаан үсгийг хонхойлгон сийлсэн буй.

Хүйтэний голын дуганы туурь

Posted by dolgoondoke On 2:14 PM No comments

Хүйтэний голын эхэнд Хонгорын давааны урд энэ дуганы туурь байх бөгөөд 1930-аад оны хэлмэгдлийн үед дуганыг нураан устгажээ. Дуганы модон материалыг буулгаж... Хүйтний голд төвлөрч  байсан Дархан сумын төвд өртөөний байшин барихад хэрэглэсэн. Дуганы хамба лам нь Жамсранжав, лам нь Дондог гэдэг лам байсан бөгөөд тус дуганд 60 лам ном хурдаг байжээ.  Дуганыг ногоон малгайтнууд шатаахаар дуганы хаяагаар хуурай өвс овоолж шатаах гэхэд хананаас нь ус олгойдон гоожиж галыг унтраагаад ер шатаагүй гэдэг.

Тахилгат бунхан толгой

Posted by dolgoondoke On 2:13 PM No comments

Хүйтэний голд орой дээрээ хуучны чулуун тээрэмийн хоёр босоо чулуутай жижиг толгой буй. Энэ нутагт “Монголын нууц товчоонд тэмдэглэгдсэн Хүйтний тулалдаан... болсон юм. Иймээс эрт дээр үеэс энэ толгойг тахин шүтэж ирсэн ба толгойн ойр хавьд мал бэлчээрлүүлэх, эмийн ургамал түүх, морь уях, газар хөндөх, нүүж буухыг цээрлэдэг байлаа. Учир мэдэхгүй иргэд энэ толгой дээр хурдан морьдоо уяснаас болж морьд нь үхэж, бэртэж  доголсон гэдэг.

Хүйтэний голын хавцал

Posted by dolgoondoke On 2:13 PM No comments

“Монголын нууц товчоо”-ны сонгомол эхийн 143-144-р зүйлд бичигдсэн Хүйтэний тулалдаан энэ голын хавцалд болсон юм. 1201 оны тахиа жил Тэмүжин, Ван хан...  Тоорил нар хамтарч Гүр хан Жамух, Найман, Мэргид, Тайчууд нарыг энэхүү хавцалд шахан оруулж бут цохисон гэж нутгийн уугуул иргэд өнөөг хүртэл ам дамжин ярьдаг.

Хүйтэний голын бичигт хад

Posted by dolgoondoke On 2:11 PM No comments

Хүйтэний голын эхэнд Бичигт хошууны хадны нөмөрт буй монгол дөрвөлжин бичгийн бичээсүүд нь хятад хар бэхээр бичигдсэн ба зарим үгсийг... бүрэн тайлан унших боломжгүй байгаач уг бичээсийн ерөнхий утгыг тоймлобол:

Зэдийн рашаан

Posted by dolgoondoke On 2:11 PM No comments

Хүйтэний голын Бичигт гацаанд очоод урагш харахаар Зэдийн Ногоон булуу гэдэг дүнхийсэн сайхан ууланд чанх зүүн тийш урссан Зэдийн рашаан бий. Энэ рашаан нь хүхэртэй рашаан учир дотор, ходоодны өвчин эмгэгийг анагаах увидастай.

Тахилгат Орвон толгой буюу “Зочин хад”

Posted by dolgoondoke On 2:10 PM No comments

Зулзагын голын адагт Цагаан, Тайн овоодын дунд эгц эргийн оройд хадтай хоёр толгой буй. Эдгээр толгодыг социализмын үед иргэд... “Зочид хад” хэмээн буруу нэрлэж байлаа. Жинхэнэ нэр нь –Орвон. Энэ толгой дээрээс Зулзагын, Хүйтэний голуудын бэлчир, Зулзагын голын том том үхэр чулуутай хавцалаар голын ус ихтэй хоржигнон урсахыг сонсч, харахад үнэхээр үзэсгэлэнтэй.

Тахилгат Дурлалын мод

Posted by dolgoondoke On 2:10 PM No comments

Зулзагын голын амралтын бүс нутагт ойн дундуур явсан шороон замын дэргэд ийм нэртэй хоорондоо орооцолдож ургасан... хоёр мод байдаг. Эр мод нь өргөн хүрэн, харин эм мод нь нарийхан гоолиг цайвар шаргал өнгөтэй ажээ. Хос модны дэргэд нутгийнхны тахидаг хадаг уясан жижиг овоо байх бөгөөд түүнд залуучууд “Сайхан хань заяаж хайрла” хэмээн сүслэн залбирч мөргөн гуйдаг уламжлалтай.

Шарын голын зосон зураг

Posted by dolgoondoke On 2:09 PM No comments

Дарханаас хойш 25 км зайтай орших Шарын Цагаан нуураас зүүнтээ Шарын голын хөндий рүү хойноос түрж орсон хадтай жижиг уулын урд... баруун хормойгоор эртний дугуй, дөрвөлжин чулуун далантай жижиг булш, хиргисүүр 20 гаруй бий. Уулын урд талын хясаалж тогтсон толигор хаданд 3 хэсэг газар улаан зосоор зураг зурсныг 1980 онд Монгол зөвлөлтийн түүх, соёлын хамтарсан экспедицийн чулуун зэвсгийн дурсгад судлах ангийнхан олж илрүүлжээ.

Тогоотын дуганы туурь

Posted by dolgoondoke On 2:08 PM No comments

Тогоотын дуганы туурь нь Орхон сумын төвөөс урагш Бат-Өлзийт, Мөнгөн уулсын зүүн талд Орхон голын эргээс зүүн урагш оршдог... Энэ дуганы тууриас гадна энэ хавьд Орхон голын баруун эрэгт Доод арслангийн тохойн оройд дуган, хоёр сувраганы тууриуд буй.

Дардай нуур

Posted by dolgoondoke On 2:08 PM No comments

Орхон сумын нутагт Өгөөмөр уулын зүүн талд Дарханаас 22 км зайд оршдог жижиг, хужир, саарал шавартай нуур. Нуурын өргөн нь 500 м орчим, урт нь 1 км... бөгөөд газрын гүнээс ундаргатай. Энэ нууранд хавар олон төрлийн усны шувууд цуглардаг.

Дархан-Уул аймгийн ургамал

Posted by dolgoondoke On 1:57 PM No comments

Дархан орчим нь Монгол орны ургамалын газарзүйн мужлалаар “Монгол–Дагуурын уулын ойт хээр”-ийн тойрог ба”... Хэнтийн уулын тайга”-ын тойргийн ургамалшилтай нутаг юм. Тус тойрогт уулархаг хээрийн ургамал зонхилно. Тус нутагт Алтанцэцэг 62 овгийн 240 төрлийн 459 зүйл, Цэрэннадмид 65 овог, 252 төрөл, 478 зүйл ургамал тархсаныг тогтоожээ. Өргөн тархсан хүнс тэжээлийн болон эмийн ургамалыг орууллаа.

Гогод /Анхил сонгино/

Posted by dolgoondoke On 1:57 PM No comments

20-50 см эгц шулуун иштэй, үндэслэг ишин дээр 2-3 –аараа суусан голчоороо 5-6 мм бүдүүн, сонгинолог нарийн булцуу нь торлог бүрхүүлтэй, шүүслэг өвслөг ургамал... 
Ургах орчин: хээржүү ба хужирлаг нуга, уулын хуурай чулуурхаг газар, голын эргийн хайрганд ургана.

Ялалтын сонгино /Халиар/

Posted by dolgoondoke On 1:56 PM No comments

8 см өргөн илтэстэй сонгинолог булцуу нарийн шовгор, торлог бүрхэвчтэй, тэгш юмуу хэд хэдээрээ богинохон ташуу үндэслэн ишинд... бэхлэгддэг. Үр бөөрөнхий, цэцэг цагаан.Ургах орчин: хусан ой, холимог ой, шинэсэн ойн цоорхой, зах, нарсан ой, ойн нуга, уулын хажуу, хормой аманд ургана. Шимт чанар сайтай хүнс, тэжээлийн ургамал.

Дагуур Сараана

Posted by dolgoondoke On 1:56 PM No comments

Газар доорхи сонгинолог болцуу 2,5-4 см урт цагаан, бөөрөнхий, гадуураа хальсан бүрхүүлгүй, хумс буюу хайрс нь дунд хэрдээ үетэй олон наст өвс... Ургах орчин: Ойт хээр, хээр, говийн бүсэд уул толгодын чулуурхаг, хайргархаг хажуу нарсан ойн зах, сөөгөн ширэнгэнд ургана. Тархалт маш багатай, чимэглэлийн болоод эмийн ургамал.

Эмийн Мухарцагаан

Posted by dolgoondoke On 1:55 PM No comments

Үелсэн махлаг том хөндлөн цагаан үндэстэй, олон наст өвс. Иш 20-70 см өндөр, нумраа юмуу өндиймөл. Навч гонзгой-зууван том, 5-12 см урт, 2-5 см... өргөн, цувраа байрлалтай. Ургах орчин: Ойт хээрийн бүсэд ойн доод тал, шинэс, нарс, хусан ойн цоорхой, сөөгөн ширэнгэд ургана. Эмийн ургамал.

Дөрвөн навчит Чандганчих

Posted by dolgoondoke On 1:54 PM No comments

Мөлхөө урт үндэслэг, 15-30 см өндөр, олон наст өвс. Цэцгийнхээ дор ганц тойруулгатай, навч тойруулгандаа 4-өөр байрладаг. Цэцэг шар ногоон, жимс хар... Ургах орчин: Шинэсэн ой, түүний зах, хусан төгөл, ойн бүслүүрийн доод захаар тохиолдох сөөгөн ширэнгэнд ургана. Эмийн ургамал.

Шар цахилдаг

Posted by dolgoondoke On 1:54 PM No comments

Дээсэрхүү үндэстэй, жижиг бутаар ургадаг, 6-20 см өндөр олон наст өвслөг ургамал. Бутны уг хагдарсан навчны угларгын нарын ширхэглэгээр хучигдмал... Хонгорцог жимстэй. Ургах орчин: Чулуурхаг, хайргархаг хээржүү хажуу, хад чулуутай газар, элсэрхэг хэсэгт ургана. Эмийн ургамал.

Олслиг халгай

Posted by dolgoondoke On 1:53 PM No comments

Үндэслэг иш бүдүүн мөлхөө. Иш 5-10 см өндөр, шулуун бөх, шударга, дөрвөлжин, түлэмхий хийгээд ердийн үсэнцэртэй... Ургах орчин: Уулын хормой, хад чулууны ёроол, гол горхийн эрэг, сийрэг ой,  орон байрны эргэн тойронд новширч ургана. Эмийн ургамал.

Бага Хурганчих

Posted by dolgoondoke On 1:53 PM No comments

Навчис зэвэрхүү хааяа бүтэн, гонзгой юмуу юлдэрхүү. Илтэс 3см урт. Үндэслэг иш нь нарийхан, иш нь 20-30 см... Ургах орчин: Голын эрэг, эргийн хайрга, шугуй, элс, чийглэг, марцархаг нугад ургана. Витамин с ихтэй эмийн ургамал.

Ацан Ажигана

Posted by dolgoondoke On 1:52 PM No comments

Бортгорхуу босоо, бүдүүн , салаархаг үндэстэй, олон наст өвс. Иш 15-30 см өндөр. Навч 05-2 см урт, 1-8 м өргөн хурц дэрэвгэр. Цэцэг олон, нилээд урт унжуу шилбэн ...дээр сууж ацалсан салаа найлзуур дээр ганц нэгээр байрлана. Ургах орчин: Чулуурхаг хайргат хуурай хажуу, байц, голын хөндий сайр, хаялга элсэнд ургана. Эмийн ургамал.

Мөлхөө шээрэнгэ

Posted by dolgoondoke On 1:52 PM No comments

Цоморлиг үсэрхэг, дэлбийн хэлтэс дайвар дэлбэнцэртэй, үндэслэг иштэй. Иш нь 20-60 см өндөр, сууриараа өндиймөл салаархаг, үсэрхэг. Навч 2-5 см урт, 1-5 мм өргөн... Цэцэг нь үсэрхэг богино шилбэн дээр цэх сууж, богино бөгөөд нарийн цацгархуу залаа багцаг үүсгэнэ. Ургах орчин: Сийрэг ой, түүний зах, нугат хээр, хээржүү хажуу, голын эрэг, сөөгөн ширэнгэнд урагана.  Эмийн ургамал.

Жавхаалаг Башир, Юмдүүжин

Posted by dolgoondoke On 1:51 PM No comments

Дээсэрхүү урт мөлхөө үндэслэг иштэй, олон наст өвс. Иш 10-70 см өндөр, нүцгэн, ганц эсвэл 2-3, суурьтаа нэлээд богино ургал найлзууртай. Цэцэг 2-5 раа... нэгдэж бамбайрхуу баг цэцэг үүсгэнэ. Ургах орчин: Уулын ойн бүслүүр дэхь нуга ойн чөлөө, хар мод ба тужан ой нугархаг хажуу, голын эрэг таг цармын бүслүүрт бол чийглэг нуга, гол горхийн чийглэг эрэгт ургана. Эмийн ургамал.

Намгийн Бельви

Posted by dolgoondoke On 1:51 PM No comments

Нуга, намгийн олон наст өвс. Иш 10-40 см өндөр, шулуун, харьцангуй бүдүүн заримдаа сууриасаа салаатай. Үндэс орчмын навч 7-8 см хүртэл урт, бөөрөрхүү, ирмэгээрээ... долгионлог. Цэцэг хурц шар, 2-8 цэцэг бүхий багцагт нэгдэнэ.  Ургах орчин: Гол горхи, цөөрмийн эргийн чийглэг нуга, голын шугуйд ургана. Эмийн ургамал

Азийн Жамъянмядаг

Posted by dolgoondoke On 1:50 PM No comments

Үндэслэг ишт олон наст өвс. Иш 20-70 см өндөр.  Дэлбэн балавч 15-20 мм урт, 4 мм хүртэл өргөн, үзүүрээрээ өргөн дохиураасаа 2-3 дахин урт , цоморлигтойгоо бараг тэнцүү, тоосовч 2мм орчим. Цоморлигийн навчинцар 7-10. Үндэс орчмын навчис дундаа хүртэл хагалбар, тус бүр 3-4 см өргөн 5 салбантай.Ургах орчин: Хөвч тайгын бүслүүр, ойт хээрийн бүсэд шинэсэн ой, хусан төгөл, ширэнгэ, голын шугуй, таг цармын нугад ургана.

Шар хорс

Posted by dolgoondoke On 1:50 PM No comments

Модорхог, голлосон үндэслэг иштэй, олон наст өвс. Цэцэг шар өнгөтэй, дуулга 1.5-2 см өндөр,  иш 60-120 см өндөр, налчгар үсэрхэг,  навч сарвуулаг цуулбар, 6-10 см урт, 10-16 см өргөн дээд гадаргадаа тачир үсэрхэг. Ургах орчин: Ойт хээр, хээрийн бүсэд хусан төгөл, сийрэг шинэсэн ой тэдгээрийн чөлөө ойн нуга, хээржүү нугархаг хажуу байц асганд ургана. Эмийн ургамал

Сибирь удвал

Posted by dolgoondoke On 1:49 PM No comments

Үндэслэг олон наст өвс. Цэцэг хөх цэнхэр, голч нь 2,5-6 см годой бүдүүн, дэгээрхүү махир, үр боловсрох орон ба дохиур цэцгээсээ цухуйдаг, иш нүцгэн, 25-70 см өндөр, хэтэвч үсгүй.Ургах орчин: Ойт хээрийн бүсэд шинэсэн ой, сийрэг холимог ой, тэдгээрийн чөлөө хусан төгөл, таг цармын бүслүүрт бол үхэр чулуут нураг, гол горхийн эрэг, ян оргил, тагийн нугад ургана. Эмийн ургамал

Турчаниновын Яргуй

Posted by dolgoondoke On 1:49 PM No comments

25-30 см өндөр, ганц иштэй, торгомсог өтгөн үсжилтэй, олон наст өвс. Цэцэг том, хөх юмуу нил ягаан, бараг аягархуу. Цоморлигийн навчинцар 3-5 см урт.  Ургах орчин: Ойт хээрийн бүсэд элсэрхэг, чулуурхаг хээржүү хажуу, эргийн хайрга, туж, хуурайвтар ойн цоорхойд ургана. Эмийн ургамал

Япон Холтсонцэцэг

Posted by dolgoondoke On 1:48 PM No comments

60 см хүртэл өндөр олон наст өвс. Үндэс орчмын болон ишний навчис урт бариултай, голчоороо 10 хүртэл см , ар ба өвөр тал нь налчгар хатуу үсэрхэг, дугариг-бөөрөрхүү, онин суурьтай, 3 сегменттэй. Ургах орчин: ихэвчлэн ойт хээрийн бүсэд хааяа говийн ууланд шинэсэн ой, хусан төгөл, тэдгээрийн чөлөө, сөөгөн ширэнгэ, торлог, голын эрэг, ам хавцал, эргийн чийглэг нугад ургана. Эмийн ургамал

Нүцгэн намуу

Posted by dolgoondoke On 1:48 PM No comments

Олон наст өндөр өвс. Навч өдлөг цуулбар, салбанцарууд нэлээд өргөн, заримдаа 2-3 том шүд юмуу далбантай, хялгасархуу хатуу сэрэвгэр үстэй. Цэцгийн бундуу том, дэлбийн хэлтэс цагаан шар, гүн таваг хэлбэртэй. Ургах орчин: Элсэрхэг эрэг, голын хайрга нуга, сөөгөн ширэнгэ, хааяа хээр тал, хээржүү хажууд ургана. Эмийн ургамал

Эгэл гаймуу

Posted by dolgoondoke On 1:48 PM No comments

Нүцгэн юмуу үсэрхэг 3-40 см өндөр иштэй. Үндэс орчмын дэвсээ навчис урт бариултай, цуулбар өдлөг, 4-9 см урт, 1-2 см өргөн тэдгээрийн салбан гурвалжиндуу, бүтэн юмуу шүдэрхэг.Ургах орчин ихэвчлэн ойт хээрийн бүсэд голын эрэг, тариа ногооны газар орон байр, зам дагуу ургана

Үлдэн могой идээ

Posted by dolgoondoke On 1:47 PM No comments

Бүдүүн богинохон үндэслэг иштэй ургамал. Иш 25-45 см өндөр цөөвтөр, эгц босоо, Навч урт юлдэрхүү, ирмэгээрээ шүдэрхэг 5-8 см урт. Баг цэцгийн мөчир навчирхаг, шигүү. Цэцэг 5 хэлтэсийн дэлбэ 7-10 мм орчим буюу цоморлигоосоо 3-4 дахин урт, алтан шар өнгөтэй.Ургах орчин: Тайга ойт хээрийн бүсэд нураг чулуу, хад асга, голын элсэрхэг хайргын хөрсөнд ургана. Эмийн ургамал.

Гоо улаагана, Тэхийн шээг

Posted by dolgoondoke On 1:47 PM No comments

Навчны илтэс шаравтар ногоон, нүцгэн юмуу булчирхайлаг, 3-н том шүдэрхүү салбантай, тэгшхэн юмуу зүрхэрхүү суурьтай. Ургах орчин: Уулын хажуу, чулуурхаг энгэр, асга хаданд ургана. Хүнс тэжээлэнд хэрэглэнэ.

Эмийн сөд

Posted by dolgoondoke On 1:46 PM No comments

20-100 см нүцгэн иштэй навчис өдлөг нийлмэл, 10-15 см урт, 5-10 см өргөн, навчинцар урт бариултай, шүдэрхэг, 4-6 хос, гонзгой өндгөрхүү, 2,5-6 см урт 1-3 см өргөн. Цэцэг хүрэн улаан, дан шадар эрхтэнтэй.  Ургах орчин: Хээрийн бүсээс тагийн бүслүүр хүртэлх нутагт хусан төгөл, шинэсэн ой, түүний зах, ой мод голын эргийн ширэнгэ намгархаг нугад ургана. Эмийн ургамал.

Дагуур Сарнай

Posted by dolgoondoke On 1:46 PM No comments

Иш мөчрийн махир юмуу сууриараа өргөссөн шивүүр цөөн бөгөөд тэдгээр нь навчны суурьт хосоороо оршино. Навчинцар 7, гонзгойвтор юмуу нарийн зуувгар, дундаас доош бүтэн ирмэгтэй, орой нь хөрөөлөг захтай. Цэцэг голчоороо 3-5 см,  хүрэн ягаан, ихэвчлэн 2-3 байдаг. Жимс нь улаан, гонзгойвтор. Ургах орчин: Ойт хээрийн бүсэд шингэсэн ой түүний зах, хусан төгөл, нарсан ой, голын эргийн ширэнгэ, шугуй, үхэр чулуу, сүүдэр газрын боролзгонон торлог дотор ургана. Эмийн болон чимэглэлийн үзэсгэлэнт сөөг

Өргөст Нохойн хошуу

Posted by dolgoondoke On 1:45 PM No comments

Иш мөчир навчны бариул нилэнхүйдээ хурц нарийн өргөслөг.  Навчис 15 см хүртэл урт. Навчинцар том 5-7, гонзгойвтор өндгөрхүү, 1,5-6 см урт, 1-3,5 см өргөн бөгөөд энгийн, шүдэрхэг захтай. Цэцэг голчоороо 3-6 см, тод ягаан юмуу улаан ягаавтар, ихэвчлэн ганцаараа хааяа 2-3-аараа байрладаг. Ургах орчин: Ойт хээрийн бүсэд шинэсэн ой түүний зах, хусан төгөл, нарсан ой, голын эргийн ширэнгэ, шугуйд ургана. Эмийн ургамал.

Азийн Монос, Мойл

Posted by dolgoondoke On 1:45 PM No comments

Мөчир нүцгэн эсвэл хилэнлэг. Цацаг сийрэг унжгар, 10-15 см урт навчис нүцгэн, зуувгар юмуу томбогор өргөн өндгөрхүү, шовх, 4-10 м урт, 2-4 см өргөн. Цэцгийн суудал нүцгэн,  цоморлиг булчирхайлаг, дэлбэ 10 мм урт, яст жимс хар,  7-8 мм урт яс нь үрчгэр гадаргуутай. Ургах орчин: Голын хөндий, шугуй, горхийн эрэг, хусан төгөл, ам хавцлын ёроол, хажуу энгэр, хаяа элсэнд ургана. Эмийн ургамал.

Сибир Гүйлс

Posted by dolgoondoke On 1:45 PM No comments

0.5-1.5 м өндөр дэрвэгэр сөөг. Навчис урт бариултай, өргөн өндгөрхүү зүрхэрхүү бөгөөд  жижиг хөрөөлөг захтай. Цэцэг цагаан, навчлахаас өмнө дэлгэрдэг жимс богинохон шилбэтэй бөөрөнхийвтэр болж ирээд хавчгардуу, шар юмуу улбар шар. Ургах орчин: Ойт хээр, хээрийн бүсэд гуу жалгын ирмэг, сөөгөн ширэнгэ, чулуурхаг хажуу бэл хормой, тэгш тал , байц хадаар ургана. Эмийн ургамал.

Юлдэн Тарваганшийр

Posted by dolgoondoke On 1:44 PM No comments

Мөлхөө үндэслэг иштэй олон наст ургамал. Иш 10-40 см өндөр, урт, богино налчгар болоод сэрэвгэр үсэрхэг, заримдаа нүцгэн. Гурвалсан нийлмэл навчтай. Навчинцар 20-60 мм урт, 5-12 мм өргөн, гонзгой, эсвэл гонзгой-юлдэрхүү, мохоо юмуу хурцавтар, өвөр тал нүцгэн, эсвэл судлаа дагасан үсэрхэг. Ургах орчин: Ойт хээрий бүслүүр, говь, хээрийн бүсэд хайргархаг ба чулуурхаг хээржүү хажуу, бэл хормой, булаг шанд, гол нуурын эрэг ба хайр, хужирлаг нугархаг хээр, гуу жалганд ургана.

Үсхий ортууз

Posted by dolgoondoke On 1:44 PM No comments

Навчинцар нь 4-8 раа нийлж 12-18 тойруулга үүсгэдэг, навчинцар гонзгой, шугамархуу, зөөлхөн ноосорхог. Ургах орчин: Элсэн дов, манхан нуур гол горхийн эргийн элсэрхэг хөрс болон элсэн хөрстэй нарсан ойд ургана. Үндсийг ардын эмнэлэгт хэрэглэдэг.

Урал Чихэр өвс

Posted by dolgoondoke On 1:42 PM No comments

Эгц босоо мөчирлөг бус 40-100 см өндөр. Иш хийгээд навчны гол хялгасархаг ширүүн. Навчинцар булчирхайлаг, 4-6 хос өндгөрхүү юмуу зуувгар, 2-5 см урт, 1.5-3.0 см өргөн. Цэцэглэх иш навчнаасаа богино. Цайвардуу нил өнгөтэй том цэцгүүд өтгөн, богино цацаг үүсгэнэ.Ургах орчин: Ойт хээр, хээр, говь цөлийн бүсэд чийглэг марцлаг нуга, мараа хужир элс элсэрхэг хээр, дэрст сондуул, хээрийн бүсийн гол горхины хөндийд ургана. Эмийн ургамал

Нохой зангуу

Posted by dolgoondoke On 1:41 PM No comments

50 см урт дэлхээ, мөчирлөн салаалсан иштэй, шаравтар ганц цэцэгтэй. Навчис 6-8 хос өдлөг дээд тал нүцгэн, доод тал, ишний адил урт үсэрхэг.Урах орчин: Цөл, цөлөрхөг хээр, хээрт талхаглагдсан бэлчээр, суурин газар, зам дагуу, худаг орчим  мөн сайрын элстэй ёроолоор ургана. Эмийн ургамал.

Их таван салаа

Posted by dolgoondoke On 1:41 PM No comments

Навчис өндгөрхүү юмуу зуувгар, 15 см хүртэл урт, 10 см хүртэл өргөн, мохоо сууриараа дугарагдуу, бүтэн захтай юмуу угтаа үл мэдэх шүдэрхэг, уртаараа бараг илтэстэйгээ чацуу нарийхан далавч бүхий бариултай, нүцгэн, 3-7 суудалтай. Ургах орчин: нуур голын эрэг, эргийн нуга, хужирлаг даац, голын хөндий сайр, суурин газар, тариалангийн талбайд ургана.

Газарзүйн байрлал

Posted by dolgoondoke On 1:14 PM No comments

Äàðõàí-Уул аймаг нь Монгол орны хойд хэсэгт   Хэнтийн нурууны салбар уулсын дунд Хараа голыг хамарсан 327,5 мянган га газар нутагтай. Нийт газар нутгийн 70,7 хувь буюу 231,7 мянган га талбайг ХАА-н эдэлбэр газар эзэлдэг.Тус аймгийн газар нутгийн хэмжээ бага боловч алт, шохойн чулуу, нүүрс, барилгын материалын төрөл бүрийн түүхий эд зэрэг байгалийн баялгийн нөөц ихтэй. 

Хонгор сум

Posted by dolgoondoke On 1:14 PM No comments

Дархан-Уул аймгийн Хонгор сум нь 1965 оны 4 сарын 19-ны 85 зарлигаар Сэлэнгэ аймгийн Хонгор сум Дархан САА-г харъяалан анх байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулж байгаад 1982 оны 105-р зарлигаар Дархан хотын хороо болгон өөрчлөн зохион байгуулжээ. Улмаар 1994 онд Дархан-Уул аймгийн сум болгон өөрчилжээ. Хонгор сум нь 253.3 мянган га нутаг дэвсгэртэй, энэ нь нийт аймгийн газар нутгийн 77 хувийг эзэлдэг гэсэн үг юм. 32.1 мянган га тариалангийн эдлэн талбайтай, 5.1 мянган хүн амтай, 1400 гаруй өрхтэй, хүн амын 17 хувь буюу 656 нь Казаз иргэд эзэлдэг. 124.4 толгой малтай. Нийслэлээс 195 км, аймгийн төвөөс 25 км зайтай.

Орхон сум

Posted by dolgoondoke On 1:13 PM No comments

Тус сумын одоогийн нутаг дэвсгэр дээр Сэлэнгэ аймгийн Монгол Зөвлөлтийн Найрамдал нэгдэл 1967 онд хүнсний ногоо тариалах чиглэлээр бригад болон зохион байгуулагдаж байсан бөгөөд 1968 оны 1-р сарын 11-нд Орхон Шарын голын жимс ногоо, САА нэртэй анхны засаг захиргааны нэгж болгон үүсгэн байгуулсан байна. Улмаар 1994 онд Орхон нэртэйгээр сумын зохион байгуулалтанд орж одоо 2 багтай одоо том сум оршиж байгаа

Аялал жуулчлалын хууль

Posted by dolgoondoke On 1:09 PM No comments

Нийтлэг үндэслэл
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1. Энэ хуулийн  зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр аялал жуулчлалыг хөхүүлэн дэмжих, аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэх, жуулчны үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан төр, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүсэх харилцааг зохицуулахад оршино...

Монгол улсын виз олгох журам

Posted by dolgoondoke On 1:08 PM No comments

НЭГ. Нийтлэг үндэслэл
1.1. Монгол Улсын виз хүссэн гадаадын иргэн, харьяалалгүй хүнд виз олгох, визийн зэрэг, ангиллыг өөрчлөх, хугацааг сунгах, хүчингүй болгоход Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль болон энэ журмыг мөрдөнө...

Аялал жуулчлалын байгууллагын ангилал тогтоох журам

Posted by dolgoondoke On 1:07 PM No comments

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2009 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 31 тоот тушаалын 1 дүгээр хавсралт

Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Монгол Улсын нутаг дэвсгэр дээр аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжид ангилал тогтооход энэхүү журмыг мөрдөнө...

Дээд зэрэглэлийн зочид буудал, жуулчны баазад зэрэглэл тогтоох журам

Posted by dolgoondoke On 1:06 PM No comments

Дэд бүтцийн сайдын 2002 оны 150 дугаар тушаалын хавсралт
  Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Энэхүү журмын зорилго нь Монгол Улсын үндэсний стандартад тусгагдсан шаардлагын дагуу дээд зэрэглэлийн зочид буудал, жуулчны баазад зэрэглэл тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино...

Хөтөч тайлбарлагчийн ангилал зэрэглэл тогтоох журам

Posted by dolgoondoke On 1:05 PM No comments

Зам, тээвэр, аялал жуулчлалын сайдын  2005 оны 102 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.    Энэхүү журмын зорилго нь аяллын хөтөч-тайлбарлагчийн ангилал, зэрэглэл тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино...

Монгол улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого

Posted by dolgoondoke On 1:03 PM No comments

1. “Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого” нь хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм дэх монгол хүний хөгжлийг хангах, тус улсын эдийн засаг, нийгэм, шинжлэх ухаан, технологи, соёл иргэншлийг эрчимтэй хөгжүүлэхэд чиглэсэн ирэх арван дөрвөн жилийн бодлогыг дэлхий нийт, бүс нутгийн хөгжилтэй нягт уялдуулан цогцоор тодорхойлж байна... 

Тахилгат Хонгор/Ноён хонгор/ уул

Posted by dolgoondoke On 1:00 PM No comments

Дархан сумаас хойд зүгт Дархан-Сүхбаатарын чиглэлийн авто замын баруунтаа д.т.д 1030 м өндөрт орших тахилгат уул юм.  Нутгийн уугуул иргэд тахилгат уулаа жилд гурван эр хониор тахидаг уламжлалтай

Тахилгат Бурхант овоо /Онгот гурван толгой/

Posted by dolgoondoke On 1:00 PM No comments

Шинэ Дарханд Аймгийн Засаг Тамгын Газрын урд талд оршдог энэ овоог нутгийн зарим уугуул иргэд Онгот гурван толгой ч гэж нэрлэх тохиолдол бий... Бурхант овоог жил бүр хот айл буюу багаараа хариуцан хонионы ууц, идээ будаагаар тахиж, цам майдар дуу хууртай, бөх барилдан морь уралдуулж сур харваж овоо тахилгын баяр хийдэг байжээ. Цагаан сарын шинийн нэгний өглөө нар битүүгээр хүмүүс энэ овоон дээр идээ будаагаа авч  гаран ургах нарыг харж тухайн жилийнхээ өнгийг тодорхойлдог.

Тахилгат Өндөр Найдаг /Халиар/ уул

Posted by dolgoondoke On 12:59 PM No comments

Дарханы баруун талд Ширээ нуруун дээгүүр дүнхийн харагдаж шовх, өндөр энэ уулын өвөрт 1898 оны луу жилд Дарь эхийн хийдийг Суварган толгойн өврөөс нүүлгэн... шилжүүлж  Цогчин,  Дүйнхэр дуганууд, Мамба, Жүд, Цанид дацангуудтайгаар байгуулжээ. 1937-1938 оны хэлмэгдлийн шуурганд өртөж нурсан юм. Одоо тус хийдийн туурь бий. Дарь эхийн хийдийн бүх лам нар Өндөр Найдаг уулын оройд гарч тэндээс Бүрэнхан, Богдхан зэрэг алс холын хан уулсыг харж тахилга, ёслол үйлддэг байжээ.

Тахилгат Бурхант уул

Posted by dolgoondoke On 12:59 PM No comments

Шинэ Дарханаас Мангиртаар дамжин “Эрэл цемент” компанийн уулын цех орох замд араараа хэсэг модтой д.т.д 1021 м өндөрт тахилгат Бурхант уул оршдог...Энэ уулын бэлээс эхлэн баруун зүгт Хараа гол хүрх өргөн хөндийг Бурхантын хөндий гэж нэрлэсэн нь энэ уулын нэртэй холбоотой юм. Эрт цагт Бурхант уулыг жил бүр 8-р сард хонины ууц, будаатай, цам майдар дуу хууртай эрийн гурван наадам хийж тахидаг байжээ.

Тахилгат Бандийн толгой

Posted by dolgoondoke On 12:57 PM No comments

Энэ толгой нь төмөр замын Дарханы өртөөний баруун талд орших хадаг яндар уясан тахилгат овоо юм. Нэгэн ядуу айлд үр хүүхэд тогтдоггүй байсан учир мэргэч ламаас... асуухад нутгаа сольж энэ толгойн өвөрт буу хэмээн айлджээ. Тэдэнд 2 нуган үр заяаж, хөвгүүд нь толгой дээр тоглож өвчин зовлонгүй өсөн торниж эрдэм номтой хүмүүс болцгоов.  Аав ээж хоёр нь энэ толгойг бэлгэшээн “Бандийн” толгой гэдэг нэр хайрлан тахиж ирсэн домогтой.