Дархан-Уул аймгийн аялал жуучлалын сайтад тавтай морилно уу. .

Байгаль орчны сайдыг томилов

Posted by dolgoondoke On 7:56 PM No comments

 
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 64.7 хувийн саналаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Д.Цогтбаатарыг томиллоо.

Түүнийг сайдаар томилогдохын өмнө УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд “Төрийн захиргааны албан тушаалтныг улстөрийн албанд шилжүүлснээр нийгэмд сөрөг ойлголт төрүүлж, намд зүтгэснийхээ шанг сайдын албанд томилогдсоноор эдэлдэг юм байна гэсэн буруу ойлголт төрүүлж буй учраас энэ асуудлыг одоогийн томилгоогоор эцэс болгох ёстой” гэж хэлж байлаа. Гэхдээ сайдад нэр дэвшсэн Д.Цогтбаатарын хувьд хэлэх үг байхгүй гэдгийг тодотгож байлаа. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар томилогдсон Д.Цогтбаатар нь өмнө нь Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын алба хашиж байсан билээ.


0 Сэтгэгдэл:

Post a Comment

Хэрэглэгчдийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.