Дархан-Уул аймгийн аялал жуучлалын сайтад тавтай морилно уу. .

Амралтын газрын үйлчилгээний чанар, үйлчилгээ үндсэн шаарлага

Posted by dolgoondoke On 7:16 PM No comments

  1. Хэрэглэх хүрээ
Энэ стандарт нь амралын газрын үйлчилгээний чанарт тавих шаардлагыг тогтооно.
  1. Норматив ишлэл
Энэхүү сиандартад иш татауж хэрэглэсэн дараах баримт бичигт өөрчлөлт орсон тохиолдолд хамгийн сүүлчийн албан ёсны эх материалыг үндэслэл болгоно...

-          MNS  4588:2002        Зочид буудын үйлчилгээний чанарын зэрэглэл, үндсэн        шаардлага
MNS  4934:2002        Жуулчны баазын үйлчилгээний чанарын зэрэглэл,   үндсэн шаардлага
-          MNS  4946:94            Хоолны газрын үйлчилгээ
-          MNS  4244:94            Галын аюулгүй байдал. Ерөнхий шаардлага
-          MNS  900:92             Ундны усны эрүүл ахуйн шаардлага
-          Барилгын норм ба дүрэм 2.08.02-89
  1. Нэр томъёо, тодорхойлолт
Амралтын газар – Амрагчийнг байгалийн үзэсгэлэнт газар алжаалаа тайлах, тав тухтай амраах, зугаацуулах орчинг бүрдүүлсэн үйлчилгээний цогцолбор.
  1. Амралтын газарт тавих үндсэн шаардлага
Амралтын газар нь энэхүү стандартын хавсралт “ А” –д дурьдсан шаардлагыг бүрэн хангасан байна.
Амралтын газар нь замын тэмдэг бүхий хүрч очих замтай, гадаад орчны тохижилт, гэрэлтүүлэг сайтай, чимэглэл үзэмж сайн нэр хаягтай, тээврийн хэрэгсэл зогсох зогсоолтой байна.
Амралтын газар нь амрагч хүлээн авах хэсэг, хоолны газар, хүнсний болон зогсох
Амралтын газар нь экологийн таатай нөхцөлд байрлаж, байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий ба нартйвчилсан үнэлгээ хийлгэж, мэргэжлийн хяналтын байгууллагаар дүгнэлт гаргуулсан байна.
Амралтын газрын нэр, хаяг, замын маршрут бүхий самбарыг амралтын газрын ойролцоо байрлуулсан байна. Мөн гол горхи бохирдуурлахгүй байх, нуур усанд орох, самар жимс түүх талаар санамж болон аюулгүй бүс тогтоох анхааруулга байрлуулсан байна.
Амралтын газар нь үер, газар хөдлөлт, аянгын болон галын аюулгүй байдлыг хангасан байна.
Амрагчдын хүлээн авах, үйлчлэх нөхцлийг бүрдүүлсэн зориулалтын тусгай ажлын байртай байна.
  1. Амралтын газрын барилга байгууламж тавих шаардлага
Амралтын газрын барилгын төлөвлөлт, барилгын хийц ба технолгийн тоног төхөөрөмжүүд нь барилгын норм ба дүрэм 2.08.02-89-д тавигдсан шаардлагыг хангасан байна.
Хоолны газрын барилга орох, гарах хаалга нь тахир дутуу хүмүүсийг хүлээн авах, үйлчлэх нөхцлийг хангасан зориулалтын замтай байна.
  1. Амралтын газрын галын аюулгүй байдалд тавих шаардлага
6.1     Барилгын байгууламж нь “Галын аюулгүй байдал, ерөнхий шаардлага”
MNS 4244; 94 стандартын шаардлагыг хангасан байна.
6.2.     Давхар бүрт гал унтраах хэрэгсэл, галын аюулгүйн таних тэмдэг бүхий
аваарын гарц, гарц, авралтын зураг, бүдүүвчтэй байна.
6.3.    Гадагш чиглэсэн тусдаа аваарын хаалгатай байна.
6.4.    Амралтын газрын хонгил, олон нийтийн танхимд галд тэсвэргүй материалаар хийгдсэн хулдаас, хивсэнцэр дэвсэхийг хориглоно.
6.5.    Техник, тоног төхөөрөмж, цахилгаан хэлхээг галын аюулгүйн болон техник ашиглалтын дүрмийн дагуу угсарсан байна.
  1. 7. Амралтын  газрын эрүүл ахуйн шаардлага
7.1. Ундны ус нь “ Ундны усны эрүүл ахуйн шаардлага” MNS 900:92 стандартын шаардлагыг хангасан байна.
7.2. Амралтын газрын хоол, үйлдвэрлэл, үйлчилгээ зохион байгуулалт нь “ Хоолны газрын үйлчилгээ”  MNS 4946:2000 стандартын шаардлагыг хангасан байна.
7.3. Амралтын газрын зочны болон нийтийн үйлчилгээний өрөө, танхим нь эрүүл ахуйн шаардлагад нийцсэн агааржуулах төхөөрөмж, гэрэлтүүлэгтэй байна.
7.4. Хоолны газрын үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд нийтийн хоолны эрүүл ахуйн нийтлэг дүрмийг мөрдөж, хоолноос дээж авч бүртгэл хөтлөх ба үйлдвэрлэл үйлчилгээний тоног төхөөрөмж өдөр бүр цэвэрлэнэ.
7.5. Эрх бүхий байгууллагаас баталгаажсан, эрүүл ахуйн шаардлага хангасан түүхий эд, хүнсний бүтээгдэхүүнээр хангаж, стандартын дагуу хадгална.
7.6. Хатаалгын болон бохир, цэвэр хэрэглэлийг тусдаа хадгалах тусгай тавиур бүхий өрөөтэй, цэвэр, бохир, цэвэр хэрэглэлийг тусдаа хадгалах тусгай тавиур бүхий өрөөтэй, цэвэр, бохир цагаан хэрэглэлийг авах зөв урсгалтай, бохир эдлэлийг хүлээн авах зориулалтын савтай, эрүүл ахуйн нийтлэг шаардлагыг хангасан, агааржуулагч төхөөрөмж бүхий угаалгын газартай байна.
7.7. Амрагчдын байрны цэвэрлэгээ, үйлчилгээ, хог хаягдал зайлуулах, хортон шавьжын эсрэг хамгаалалт зэрэг үйл ажиллагаанд эрүүл ахуйн норм дүрмийг мөрдөнө.
7.8. Амрагчийн өрөөнд өдөр бүр цэвэрлэгээ хийнэ. Цэвэрлэгээний графиктай байна.
8. Амралтын газрын инженерийн байгууламж, техник хангамжид тавих
шаардлага
8.1. Бүх төрлийн дулаан, цахилгаан болон ундны цэвэр усны хангамж, бохир ус зайлуулах тоног төхөөрөмжүүд нь техникийн ашиглалтын зохих норм дүрмийн дагуу ашиглагдана.
8.2.  24 цагийн турш цахилгаан болон халуун хүйтэн усан хангамж, бохир ус зайлуулах тоног төхөөрөмжүүд нь техникийн ашиглалтын зохих норм дүрмийн дагуу ашиглагдана.
8.3. Өрөөнүүдэд агаарын хэвийн солилцоог хангах ердийн болон механик салхивчтай байна.
8.4. Телефон утсан холбоо болон радио, телевизийн сувгийг хүлээн авах нөхцөл бололцоогоор хангагдсан байна.
8.5. Амрагчдад зориулсанамралтын болон нийтийн үйлчилгээний өрөөнүүд, хоолны газрын хооллох танхим, угаалгын өрөө болон хонгилд 24 цагийн гэрэлтүүлэгтэй байна.
8.6. Амралтын болон нийтийн үйлчилгээний өрөөнүүд 18градус С-аас 20градус С хэмийн халаалттай байна.
9. Хүний нөөцийн хөгжилд тавих шаардлага
9.1.  Амралтын газрын удирдлага, үйлчилгээний ажилтнууд нь зочид буудлын үйлчилгээний чиглэлээр мэргэжлийн сургалтанд хамрагдаж мэргэжсэн байна.
9.2. Ажиллагсдын ажил үүргийн хуваарь, техник аюулгүй ажиллагааны байгууллагын дотоод дүрэмтэй байна.
9.3.    Байгууллагын бүх ажиллагсад нь эрүүл мэндийн үзлэгт бүрэн хамрагдан нрүүл болох нь нотлогдсон байна.
9.4.    Амралтын газрын үйлчилгээний ажилтнууд нь энгэрийн тэмдэг бүхий дүрэмт хувцастай байна.
Амралтын газрын үйлчилгээний шаардлага
Шаардлага
Тайлбар
1.
Өрөөний талбай ариун цэврийн өрөө, коридорыг тооцохгүйгээр:-          1 хүний өрөө  – 8м2
-          2 хүний өрөө – 12м2
-          3 ба түүнээс дээш хүний өрөөний талбайн хэмжээ ор тутамд 6м2 –аас багагүй байна.
 
2
Нийт өрөөний 25% нь ариун цэврийн өрөөтэй байна.
Ариун цэврийн өрөөгүй тохиолдолд угаалтууртай байна.
3
Амрагчийн өрөө нь цоож, түлхүүр эсвэл түүнийг орлох хэрэгсэл дугаар, хаяг бүхий ялгах тэмдэгтэй байна.
Түүнийг орлох хэрэгсэл гэдэг нь түлхүүр-карт болон код бүхий механизм
4.
Өрөөний шалыг битүү хулдааслах ба хивс, хивсэнцэр дэвссэн байна.
Нийтэд нь ширдэг, хивс, хивсэнцэр дэвсээнгүй тохиолдолд орны өмнө зөөлөн шалавч дэвсэнэ.
5.
Нэг хүний орны хэмжээ 80см х 190см, хоёр хүний орны хэмжээ 160см х 200см-ээс багагүй байна.
80см х 190 см-ээс бага орыг хүүхдийн ор гэж тооцно. Хүүхдийн орыг хүсэлтээр тавьж өгнө.
6.
Орны гудас нь зөөлөн хөвсгөр материалаар хийгдсэн гадартай байх ба түүн дээр даавуун гадар бүхий нимгэн тусгаарлагч гудас байна.
 
7.
Ор бүрд хөнжил, дэр, бүтээлэг тус бүр нэг байна.
Ор дэрний цагаан хэрэглэл нь цагаан, цайвар өнгийн байна.Орны бүтээлгийг өдөн хөнжлөөр орлуулж болно. Хүсэлтээр нэмэлт дэр, хөнжлөөр хангана.
8.
Орны тоогоор 40см  х 70см-н хэмжээтэй гар нүүрний болон 70см  х 120 см-н хэмжээтэй ванны алчуур байна.
Гар нүүрний болон ванны алчуурыг амрагчийн хүсэлтээр болон долоо хоногт 2-оос доошгүй удаа солино.
9.
Орны дэргэд жижиг шүүгээ байна.
Зэрэгцээ хоёр орны дунд шургуулга бүхий шүүгээ байж болно.
10.
Орны тоогоор сандал байна.
 
11.
Хувцасны шүүгээтэй байна.
Хэрэв байхгүй тохиолдолд гадуур хувцасны өлгүүр, гутлын тавиур байж болно.
12.
Галд тэсвэртэй материалаар хийгдсэн хогийн савтай байна.
Хогийн саванд нэг удаагийн хэргэлээ бүхий уут хэрэглэнэ.
13.
Амрагчийн тоогоор шилэн аяга тавина
Амрагчийн хүсэлтээр буцалсан буюу савалсан цэвэр усаар үйлчилнэ.
14.
Тамхи татахыг зөвшөөрсөн өрөөнд үнсний сав байна.
 
15.
Салхивч бүхий цонхтой байна. Өрөөний цонх нь хөшиг болон түүнтэй адилтгах халхавчтай байна.
Црнхны хөшөиг нь гэрэл нэвтрүүлдэггүй даавуун болон бусад материалаар хийгдсэн байна.
16.
Ариун цэврийн болон бичгийн ширээний зориулалтаар ашиглаж болох шургуулга бүхий ширээтэй байна.
Ширээ байхгүй тохиолдолд толь бүхий тавиур байж болно.
17.
Ариун цэврийн өрөөгүй өрөөнд амрагчийн тоогоор нүүр гарын саван, оо, сойз, хуванцар аяга байна.
Угаалтуурын ойролцоо алчуур тавих зориулалттай тавиуртай байна.
18.
Хаалганы ойролцоо гэрлийн унтраалга байна.
 
19.
Нийтийн эзэмшлийн талбай болон хүлээн авах хэсэгт телевизор байрлуулна.
Амроагчийн хүсэлтээр өрөөнд радио хүлээн авагч болон телевизээр хангаж болно.
Амрагчийн өрөөний ариун цэврийн өрөөнд тавих шаардлага
Шаардлага
Тайлбар
1.
Ариун цэврийн өрөө нь ванн, шүршүүр, суултуур угаалтууртай байна.
 
2.
Ариун цэврийн өрөө нь нь хувцасны өлгүүртэй байна.
Хувцасны өлгүүийг дэгээ өлгүүр орлож болно.
3.
Ариун цэврийн өрөө нь галд тэсвэртэй материалаар хийсэн хогийн савтай байна.
Хогийн саванд нэг удаагийн хэрэглээ бүхий уут хэрэглэнэ.
4.
Зориулалтын шалавч буюу хөлийн гишгүүртэй байна.
Шалавч буюу хөлийн гишгүүрийг үйлчилгээ бүрийн дараа ариутгана.
5.
Амрагчид зориулсан гар нүүрний алчуур, нэг удаагийн ариун цэврийн хэрэгсэл, / оо, сойз, саван, шампунь, бусад/, хуванцар аяга байна.
 
6.
Ариун цэврийн цаас, цаас тогтоогч, угаалтуурын дээр тольтой байна.
 
7.
110/220В цахилгаан хэрэгслийн залгууртай байна.
 
Хоолны газар, хоол үйлдвэрлэл үйлчилгээнд тавих шаардлага
Шаардлага
Тайлбар
1.
Хоолны газартай байна.
Хоолны газрын барилгын төлөвлөлт шийдэл нь үйлдвэрлэл, үйлчилгээний технологийн урсгалыг хангасан байна.
2.
Хоолны газар нь үйлчилгээний онцлогт тохирсон температуртай, хангалттай гэрэлтүүлэгтэй байна.
Барилгын норм ба дүрэм 2.08.02-89-д заасан шаардлагыг хангасан байна.
3.
Хоолны газрын ширээ засалт, үйлчилгээний цагаан хэрэглэл, багаж хэрэгслийн иж бүрдэлт байдал
Зоогийн газрын зэрэглэлд нийцүүлэн чанарын үнэлгээ хийнэ.
4.
Хоолны цэстэй байна.
Хоолны газрын тогтмол цэсний зэрэгцээ өглөөний хоолны цэстэй байна. Цэс нь хавтастай, хоол, ундааны зүйлийг бичих дарааллыг баримталсан, цэвэр үзэмжтэй байн.
5.
Өглөөний хоолны болон өрөөний үйлчилгээ үзүүлдэг байх
Өглөөний хоолны үйлчилгээ нэг цагаас багагүй хугацаанд үргэлжилнэ. Өрөөний үйлчилгээ үзүүлдэг сав хэрэглэл, тоног төхөөрөмжийн иж бүрдэлтэй байна.
6.
Зочны хүсэлтээр хоолны цэсэнд тусгагдаагүй захиалгат хоолоор үйлчилнэ.
 
7.
Хээрийн хоолны зориулалтын сав хэрэглэл, ариутгасан нойтон сальфеткаар үйлчилнэ
 
8.
Зоогийн газрын үйлдвэрлэл үйлчилгээний үндсэнажлыг /тогооч, зөөгч, бармен/ мэргэжлийн ажилтан гүйцэтгэнэ.
“Хоолны газрын үйлчилгээ” MNS 4946:2000 стандартын шаардлагад нийцүүлнэ.
Хүлээн авах хэсгийн үйлчилгээнд тавих шаардлага
Шаардлага
Тайлбар
1.
Амрагч хүлээн өвөх хэсэг нь зориулалтын байр, тавилга эд хогшил, телефон утсан холбоотой, ажил хариуцсан ажилтантай байна
 
2.
Хүлээн авахын ажил хариуцсан мэргэмсэн ажилтантай байна.
 
3.
24 цагийн турш амрагч хүлээн авах, бүртгэх, үдэх үйлчилгээ үзүүлнэ.
 
4.
Хүлээн авах хэсэгт амралтийн байр, сууцны болон бусад төрлийн үйлчилгээний үнэ тариф бүхий жагсаалт байна.
 
5.
Ачаа тээш хадгалах зориулалтын өрөөтэй байж, ачаа тээшийг зөөх үйлчилгээ үзүүлнэ.
Үнэт эдлэл хадгалах сейф, хадгаламжийн хайрцагтай байж болно.
6.
Эмнэлэгийн анхан шатны тусламж үзүүлэх зориулалттай эмийн сантай байна.
 
7.
Амрагчийн хүсэлтээр мэдээ мэдээлэл илгээмжийг дамжуулах болон шуудангийн үйлчилгээ үзүүлнэ
 
Угаалга, цэвэрлэгээний үйлчилгээнд тавих шаардлага
Шаардлага
Тайлбар
1.
Угаалгын гаүартай байна.
 
2.
Амрагчийн хүсэлтээр хувцас хэрэглэлийг нь угаах, индүүдэх, засварлах үйлчилгээ үзүүлнэ.
 
3.
Бохир, зөөлөн эдлэлийн бараан өнгийн, цэвэр эдлэлийн цайвар өнгийн тусгай тэмдэг бүхий ууттай байна.
 
4.
Угаалгын газар нь угаалга цэвэрлэгээний технологийн зөв урсгалтай, зрриулалтын тоног төхөөрөмжөөр тоноглогдсон байна.
 
5.
Амрагчийн хүсэлтээр нүүр гарын алчуур, цагаан хэрэглэлийг солих үйлчилгээ үзүүлнэ
Цагаан хэрэглэлийг 3 хоног тутам солино.
Нийтийн ариун цэврийн өрөө буюу бие засах газарт тавих шаардлага
Шаардлага
Тайлбар
1.
Хүйс тусгаарласан хаягтай, хаалга нь түгжээтэй байна.
 
2.
Ариун цэврийн өрөө нь угаалтуур, суултуутай байна.
 
3.
Суултууртай жорлон нь жийрэг таглаатай байна
Хэлбэр загвараасаа шалтгаалан таггүй байж болно.
4.
Галд тэсвэртэй материалаар хийсэн хогийн савтай байна.
Хогийн саванд нэг удаагийн хэрэглээ бүхий уул хэрэглэнэ.
5.
Ариун цэврийн цаас, цаас тогтоогч, угаалтуурын дээр тольтой байна.
 
6.
Тольны хажууд 110/220В цахмлгаан хэрэгслийн залгуур, гар хатаагч хэрэгсэлтэй байна.
Цахилгаан гар хатаагч байхгүй тохиолдолд нэг удаагийн ариутгагч нойтон сальфеткаар үйлчилнэ.
7.
Энгийн бие засах газартай байж болно.
Энгийн бие засах газрыг холбогдох эрүүл ахуйн шаардлагын дагуу барьж битүүмжилсэн байна.
Хүний нөөц болон бусад үйлчилгээнд тавих шаардлага
Шалтгаан
Тайлбар
1.
Ажиллагсад эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж, баталгаажсан байна.
 
2.
Ажиллагсад энгэрийн тэмдэг, дүрэмт хувцастай байна.
 
3.
Ажиллагсдын ажил үүргийн хуваарь, байгуулгын дотоод дүрэмтэй байна.
 
4.
Амралтын газрын удирдлага болон ажиллагсад мэргэжлээрээ бэлтгэгдсэн, мэргэжлийн сургалтанд хамрагдаж мэргэшсэн байна.
 
5.
Ажиилагсад нь найрсаг, эелдэг, зочлоитгой зан харьцааг эзэмшсэн байна.
 
6.
Амрагчийн хүсэлтээр төрөл бүрийн тээврийн хэрэгслийн билетийн захиалгыг хийнэ.
 
7.
10 өрөө тутуамд нэг үйлчлэгч байна.
 

0 Сэтгэгдэл:

Post a Comment

Хэрэглэгчдийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.