Орхон
сумын нутагт Өгөөмөр уулын зүүн талд Дарханаас 22 км зайд оршдог жижиг,
хужир, саарал шавартай нуур. Нуурын өргөн нь 500 м орчим, урт нь 1
км... бөгөөд газрын гүнээс ундаргатай. Энэ нууранд хавар олон төрлийн усны шувууд цуглардаг.
Эрт
дээр үеэс энэ нууранд янз бүрийн химийн бодисын харшил, арьсны өвчин,
угаалгын нунтагийн хордлоготой хүмүүс ирж нуурын баруун талд орших
Өгөөмөр уулын овоон дээр идээний дээжээ өргөж, өвчин илааршихийг гуйж
мөргөсний дараа нуурын усанд орж суун биедээ саарал шавраас түрхэхэд 4-5
хоногийн дараа арьсны өвчин нь ор үндсээрээ эдгэрдэг байлаа. Сүүлийн
жилүүдэд Дарханы Уламжлалт Анагаах Ухааны эмчилгээний эмнэлгүүд эндээс
саарал шаврыг 10-р сарын сүүлчээр авч эмчилгээнд хэрэглэж байна.
0 Сэтгэгдэл:
Post a Comment
Хэрэглэгчдийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.