“Нутгийн иргэдэд түшиглэсэн байгаль орчныг хамгаалах менежментийг
сайжруулсан” гэж Дархан-Уул аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын
газрын дарга С.Ганзориг тайлагнасан юм. Хонгор суманд 43, Орхон суманд
дөрвөн ойн нөхөрлөл байгуулагджээ.
Нөхөрлөлүүд нэгдэж Ойн нөхөрлөлийн
холбоо байгуулсан аж. Дундын сандаа 850 мянган төгрөг хуримтлуулаад
байгаа гэнэ. Нөхөрлөлүүд өөрсдийн болон улсын хөрөнгөөр 39 340 ширхэг
мод, бутыг тарьж ургуулсан байна. Нөхөрлөлүүд ойн сангийнхаа эзэмшлийн
талбайд хаяг тэмдэгжүүлэлт хийж, ой хээрийн түймрээс урьдчилсан
сэргийлэх ухуулга сурталчилгаа, мэдээллийн самбар байрлуулсан аж.
Нөхөрлөлийн 21 гишүүнд идэвхтэн байгаль хамгаалагчийн үнэмлэх олгосон
агаад эргүүл хяналтыг тогтмол хийж хэвшсэн гэнэ.
0 Сэтгэгдэл:
Post a Comment
Хэрэглэгчдийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.