Дархан-Уул аймгийн аялал жуучлалын сайтад тавтай морилно уу. .

Дүрс нарс

Posted by dolgoondoke On 2:17 PM No comments

Өөлд-Халхын дайны үед Өөлдийд шар баатар дайтаж явсаар Хушаатын нуруунд тулж иржээ. Нутгийн иргэд Өөлдийн цэргүүдээс эмээж Дондов  ламд хандахад тэрээр: - Би чадлынхаа хирээр нутгийнхаа ард иргэдэд туслая... 


 Миний номын ид шид гүйцэх эсэхийг мэдэхгүй, ном айлдаад үзье гэж хэлээд бумбанд байсан рашаанаасаа Өөлдийн ирж буй баруун зүг рүү цацаж гүшээ тэр зүгт хаяв. Рашаан цацсан гүш /өвс/ нь ногоон мод болж, рашааны дусал бүр нь олон мянган ургаа мод болж,  түүнийг алсаас харсан Өөлдийн цэргүүд Өндөр гэгээний цэрэг Хараа голын хөвөөнд ирж буужээ хэмээн айн сандарч зугтсан гэдэг. Мөн эрхэт уул нь их том баатрын майхан болж харагдсан юм. Иймээс энэ нарсан ойг Дүрс нарс гэж нэрлэжээ. Тэр цагаас эхлэн нутгийн ардууд Эрхэт уул, лам Дондовын рашаан, хараа гол, Дүрс нарсыг шүтэн биширч Эрхэт уулаа зуны дунд сарын шинийн 15-нд тахиж бороо хур элбэг, зуншлага сайхан болохыг хангай дэлхийгээсээ гуйн залбирч өнөөг хүртэл тахисаар байна./

0 Сэтгэгдэл:

Post a Comment

Хэрэглэгчдийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.