Дархан-Уул аймгийн аялал жуучлалын сайтад тавтай морилно уу. .

Гамингийн долоон мод

Posted by dolgoondoke On 2:22 PM No comments

1921 оны 3-р сарын 18-нд Хиагтад Монгол Ардын журамт цэрэгт бут цохигдон гамин цэргүүд өмнө зүг нутаг буцах замдаа зарим нь осгож үхэж, Монгол иргэдийн дулаан хувцас, алт, мөнгө, бурхан шүтээн, морь малыг дээрэмдэн Шарын гол нутгаар дайрч нутгийн уугуул монгол иргэдийг долоон модонд дүүжилж хороосон гэж нутгийн зарим иргэд ярьдаг бол нөгөө хэсэг нь гамингаас 7 хүн тасран зугтаж... 
Хүйтний давааны наана цувраа ургасан долоон нарс модонд нэг нэгээрээ наалдан зогсож байсныг Ардын журамт цэргийнхэн илрүүлэн  тэднийг устгасан учир нутгийн ард иргэд энэ мододыг  “Гамингийн долоон мод” гэж нэрлэсэн ажээ. Одоо энэ долоон модны нэг нь унаж, зургаан нь үлдсэн. Гамин цэргүүд Шарын голд байсан Хагархайн пүүсэнд ирж дулаацаж, амарч хооллож аваад Хараа голыг өгсөн урагш явжээ. Гамингийн араас Г.Бумцэндийн удирдсан 35 монгол цэрэг нэхэн ирэхэд энд буудаллаж байгаад саявтархан хөдөлсөн нь илэрхий агаад тэдний галын нурам унтарч гүйцээгүй байлаа. Гаминг цааш мөрдөхөд хаврын хүйтэн цасан шуурганд хөлдөж үхсэн олон гамин таарч байв” гэж Ардын Хувьсгалын партизан Г.Бумцэнд гуай дурьдатгалдаа бичжээ

0 Сэтгэгдэл:

Post a Comment

Хэрэглэгчдийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.