Дархан-Уул аймгийн аялал жуучлалын сайтад тавтай морилно уу. .

Мэргэн даяанчийн хийдийн туурь

Posted by dolgoondoke On 2:23 PM No comments

Шарын голын мэргэн даяанчийн хийдийн туурь нь 1704 онд байгуулагдсан юм. Одоо энэ хийдийн туурь нь Шарын гол  сумын төвөөс 30 км зайд Хургадын, Шарын голын бэлчирт оршино. Тус хийдийн туурин дээр ажиглалт судалгаа хийж үзэхэд тус хийд нь... орой, араараа модтой уулын хоёр амын дундах дэнж дээр байрлаж 8-9 сүм дугантай байжээ.
Сүм дуганууд нь бүгд урагшаа харсан байрлалтай. Хийдийн зүүн амнаас рашаан, булаг урсдаг. Хийдийн хоёр талд дөрвөн суврагатай байсныг гэрчлэх 4 туурь бий. Хийдийн хоёр захад хоёр дөрвөлжин, хоёр дугуй Түрэгийн үеийн хиргисүүрүүд байгаа нь эрт дээр үед ч энэ нутагт хүмүүс олноор амьдарч энэ рашаанаас ууж өвчин эмгэгээ анагааж байсныг гэрчилнэ /

0 Сэтгэгдэл:

Post a Comment

Хэрэглэгчдийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.