Дархан-Уул аймгийн аялал жуучлалын сайтад тавтай морилно уу. .

Дархан хот

Posted by dolgoondoke On 9:59 PM No comments

Монгол орны аж үйлдвэрийн томоохон  төв  Дархан хотын анхны  суурийг тухайн үеийн Давхрын төмөр замын өртөө, барилгын түүхий эдийн ордуудыг  түшиглэн 1961 оны 10-р сарын 17-ны өдөр тавьсан юм. УИХ-ын  1994 оны 32 дугаар тогтоолоор Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний  удирдлагын тухай  хуулийн дагуу Дархан хотыг Дархан-Уул аймаг болгон  өөрчилсөн.
Тус  хот нь хуучнаар эдийн засгийн харилцан туслалцах зөвлөлийн гишүүн орнууд болох Зөвлөлт Холбоот улс, Болгар, Польш, Унгар, Чехословак, Герман зэрэг улсуудын техник, эдийн засгийн  хамтын ажиллагааны тусламжтайгаар байгуулагдсан. Энэ ч утгаараа Дархан хотыг “Найрамдлын хот” хэмээн нэрлэж заншжээ.

0 Сэтгэгдэл:

Post a Comment

Хэрэглэгчдийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.